“Avatar: The Way of Water” кино дэлхий даяар 855 сая ам.долларын ашиг олжээ

Энэ сарын 16-нд нээлтээ хийсэн, алдарт найруулагч Жеймс Камеруны “Avatar: The Way of Water” кино дэлхийн кино театруудаас 855 сая ам.долларын ашиг олжээ.

Үүний 254 сая ам.долларыг АНУ-ын зах зээлээс олсон байна. Хүйтний эрч чангарч, цасан шуурга шуурсны улмаас Америкийн кино театруудын тасалбарын борлуулалт буурсныг шинжээчид онцолсон байна.

Найруулагч Жеймс Камеруны хэлснээр, одоогийн байдлаар олсон ашиг нь киног ашиг орлоготой гэж хэлэх хэмжээний талд нь ч хүрэхгүй байгаа аж.

2009 онд дэлгэцнээ гарсан уг киноны нэгдүгээр анги дэлхийн бүх цагийн үеийн хамгийн их ашиг орлого олсон киногоор нэрлэгддэг бөгөөд дэлхий даяар 2.9 тэрбум гаруй ам.долларын ашиг олжээ.

Санал болгох мэдээ

Орос-Америкийн цэргийн өндөр түвшний яриа хэлэлцээг сэргээхээр тохиролцжээ

АНУ, Оросын төлөөлөгчид цэргийн өндөр түвшний яриа хэлэлцээгээ сэргээхээр тохиролцсон тухай АНУ-ын Зэвсэгт хүчний Европ …