Бизнесийн салбарын нэр хүнд, үнэ цэнийг тодорхойлж ирсэн Монгол Улсын оны онцлох аж ахуйн нэгжийг шалгаруулдаг “Entreprenuer 2022” Меркури цом гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ 25 дахь жилдээ зохион байгуулагдлаа.
Бизнесийн салбарт өндөр амжилт гаргаж, нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй онцлох ААН, байгууллага, бизнес эрхлэгчдээс Гран при, Оны онцлох 10 аж ахуйн нэгж, тодорхой салбарын ENTREPRENEUR, GREENPRENEUR номинациар тэргүүлсэн шилдэг ААН-үүдийг тодрууллаа.
2022 онд 1.3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, гүний уурхайн бүтээн байгуулалт 81%-ийн явцтай, гүний уурхайн олборлолтын огтлох малтлагыг амжилттай эхлүүлсэн, 3-р улирлын байдлаар экспортод 5 их наяд төгрөг, импортоор 610 тэрбум төгрөг, татварт 509 тэрбум төгрөг, компанийн нийгмийн хариуцлагад 16 тэрбум төгрөгийг зарцуулж, шинээр 1040 ажлын байр нэмэгдүүлсэн амжилтаар “ГРАН ПРИ” Алтан Меркури шагналын эзнээр “ОЮУ ТОЛГОЙ” ХХК тодорлоо.
Харин Соёл урлагийн салбарын “Entreprenuer” -ээр B production шалгарав.