Ж.Бат-Эрдэнэ:Өнгөрсөн хоёр жилийн 1072 хувьцааны ногдол ашгийг буцааж олгоход санал гаргаж, ажиллана

УИХ-аас Уул уурхайн биржийн тухай хуулийг баталсан билээ. Үүнтэй холбогдуулан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хийлээ.

Тус тогтоолын төслөөр 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн нэг сая орчим хүүхдэд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцаанаас 1072 ширхэгийг эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэх аж.

Ингэснээр иргэд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн нийт хувьцааны 40 хүртэлх хувийг эзэмшиж эхлэх юм байна. Одоо 20 хүрэхгүй хувийг эзэмшдэг юм. Түүнчлэн баялгийн үр өгөөжийг ард иргэдэд тэгш, шударга, хүртээмжтэй болгох, компанийн сайн засаглал, ил тод байдлыг хангах, олон нийтийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эрдэнэс тавантолгой” ХК-ийг хөрөнгийн биржид бүртгэлтэй болгох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг үүрэг болгож байгаа аж.

Энэ талаар ажлын хэсгийг ахалж буй УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн нэг сая орчим хүүхдэд төрийн эзэмшлийн хувьцаанаас эзэмшүүлэх юм.

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ногдол ашгийн асуудал байнга яригддаг. Үүнийг үр дүнтэй болгохын тулд тус компанийг Хөрөнгийн биржид бүртгүүлж, засаглалыг нь сайжруулна. Ингэснээр дураараа дургидаг асуудал болино.

1072 хувьцаа эзэмшигчид компаниа хянаад явах боломжтой болно. 1072 хувьцаа нь эргэлтэд орж чадахгүй, төвлөрсөн хадгаламжид байгаад байгаа.

Тиймээс эргэлтэд оруулж, иргэдийн төлөөлөл хяналт тавьдаг болно.

 Өнгөрсөн хоёр жил иргэд ногдол ашгаа авахгүй, төмөр зам руу оруулсан. Үүнийг иргэдэд буцааж олгоход санал гаргаж, ажиллана” гэлээ.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …