Ц.Элбэгдорж: С.Эрдэнэ ээ, Х.Баттулга аа, гурвуулаа жолоогоо татъя

Өнгөрсөн долоо хоногт АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж, гурван асуудлыг хэлэлцсэн.

Нэгдүгээрт, өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг үнэлж дүгнэх, хоёрдугаарт, намын их хурлыг зарлах, гуравдугаарт, намын даргад нэр дэвших, сонгох журмыг хэлэлцэж, батлах зэрэг асуудлыг шийдсэн.

Тэгвэл  энэхүү асуудалтай холбогдуулан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж твиттер хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “С.Эрдэнэ ээ, Х.Баттулга аа, гурвуулаа хол байя. Жолоогоо татъя. АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүд өөрсдөө намын даргаа сонгог ээ. Элдэв тайлбар, шалтгаан, оролцоо энд илүүц. Гишүүддээ итгэе, боломж олгоё. Тэд чадна аа. Ардчилалдаа хүчирхэг Ардчилсан нам Монгол хэрэгтэй” гэжээ.

Одоогийн байдлаар Ардчилсан намын даргад Сангийн сайд асан С.Баярцогт, БСШУ-ны сайд асан Лу.Гантөмөр, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа болон УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай нар өрсөлдөхөө албан ёсоор мэдэгдээд буй билээ.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …