УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ өглөө

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гишүүний бүрэн эрхээсээ хүндэтгэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт өгч байгаагаа мэдэгдлээ. 

Тэрбээр “Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхээсээ хүндэтгэх шалтгааны улмаас татгалзаж, бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт гардуулж өгсөн болно.” гэжээ.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өндөр настай ээжийгээ гадаадад эмчлүүлэх шаардлагатай учраас УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөгдөх хүсэлт өгч байна гэж өргөдөлдөө бичсэн байна.

Санал болгох мэдээ

БҮГД НАЙРАМДАХ ТАЖИКИСТАН УЛСТАЙ ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмонд /2026.07.21/ бараалхаж, хоёр …