Дуучин Б.Баяндалайгийн шинэ уран бүтээл болох “Хүн битгий муулаарай” дуу цацагдаж эхэллээ.
“Хүн битгий муулаарай” дууны үгийг Д.Дэчинжалба, аялгууг нь С.Бат-Очир хийсэн байна.
Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Баяндалайгийн хувьд “Би өөрийнхөөрөө”, “Жаргаж яваарай хүмүүн, “Жаргалтай гэр бүл”, “Дурлал” “Хайрыг бүү дутаа”, “Хайрын зураг” , “Анд минь чамдаа” зэрэг 80 гаруй уран бүтээлийг үзэгчдэд хүргэсэн юм.
Мөн 21 аймаг болон нийслэл хотын үзэгчдэд уран бүтээлийн тоглолтоо толилуулсан билээ.
ХҮН БИТГИЙ МУУЛААРАЙ
Андуу эндүү явна гэдэг нээ
Алаг орчлонгийн аяг юм шүү дээ
Амьдын хорвоод цөөхүүлээ юм чинь
Алдаа оноогоо дэнсэлж яваарай
Дх:
Үртэй хүн үрээ л гэдэг дээ
Үйлийн үр эргэвэл яана вэ
Хүмүүний энэхэн орчлондоо
Хүн битгий муулаарай
Сайнтай муутай явна гэдэг нээ
Сав дүүрэн төрдөггүй юм шүү дээ
Саатаад буцдаг амьдрал юм чинь
Санаа ариун уужуу яваарай
Дх:
Биетэй хүн биеэ л гэдэг дээ
Билиг ерөөл хэлтийвэл яана вэ
Хүмүүний энэхэн орчлондоо
Хүн битгий муулаарай
Өршөөж уучилж хайрлана гэдэг нээ
Өвгөдийн ариун сургаал шүү дээ
Насны наран үдлэх юм чинь
Намба нандин тухлан саатаарай
Дх:
Үйлийн үр эргэдэг жамтай
Үйлс бүтэн мөртэй амьдраарай
Билиг ерөөл тогтоох заяатай
Биесээ хайрлаад эвтэй жаргаарай
Биесээ хайрлаад эвтэй амьдраарай