Засгийн газраас нүүрсний хэрэгтэй холбоотой ажлын хэсгийг өргөтгөж, шалгалтын ажлыг эрчимжүүлэх чиглэл өгчээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар нүүрсний хулгайн хэргийг хянан шалгах ажлын хэсгийг өргөтгөсөн байна.

Тодруулбал, ГХЯ тэргүүтэй яамд болон шаардлагатай төрийн байгууллагуудыг эл асуудлын хүрээнд дэмжлэг үзүүлж шаардлагатай мэдээллээр хангаж ажиллах чиглэл өгчээ.

Мөн Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд нүүрсний гэх тодотголтой хэргээс гадна авилга, албан тушаалын хэргүүдийн шалгалтын ажиллагааг эрчимжүүлж, хууль хяналтын шатанд удаашруулахгүй байхыг үүрэгджээ.

Ингэхдээ авилга, албан тушаалын хэрэгт холбогдон шалгагдаж байгаа ч хилээр гарч эх орондоо ирэхгүй байгаа Ч.Сайханбилэг, Н.Удаанжаргал, Т.Бадамжунай нарын хүмүүсийг эрх зүйн харилцан туслалцааны хүрээнд шилжүүлэн авах талаарх саналыг холбогдох албанд тавихыг даалгасан байна.

Санал болгох мэдээ

ЗГ: Төрийн өмчит компаниудын сүүлийн 10 жилийн санхүүгийн үзүүлэлт болон өнөөдрийн нөхцөл байдлыг авч хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2025.01.02/ 11.00 цагаас болно. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд: …