Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хуралдаанд Шадар сайд Д.Тэрбишдагва оролцов

Шанхайн хамтын ажилллгааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн ээлжит хуралдаанд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан дээр Шадар сайд хэлэхдээ “ШХАБ-ын үйл ажиллагаанд Монгол Улс идэвхтэй оролцохыг эрмэлзсээр ирсэн. Худалдаа эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг Монгол Улсын Засгийн газар үйл ажиллагааныхаа үндсэн чиглэл болгон өндөр ач холбогдол өгч байгаа. Цаашид ч тус байгууллагын хүрээнд хэрэгжүүлэх бүс нутгийн томоохон төсөл, хамтын ажиллагаанд илүү идэвхтэй оролцох хүсэлтэй байна гэлээ.

Тэрээр Монгол Улс ШХАБ-ын гишүүн, ажиглагч орнууд, үүний дотор  хоёр хөрштэйгөө  дэд бүтэц, дамжин өнгөрөх тээвэр, хөрөнгө оруулалт, худалдаа зэрэг салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх тээврийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх эрмэлзлэл дүүрэн байгааг  энэ үеэр дуулгасан байна.

Хуралдаанд оролцох үеэр Шадар сайд  ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ф.Мезенцев, Исламын БН Афганистан Улсын хоёрдугаар дэд ерөнхийлөгч М.К.Халили, ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколов, Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргулов болон БН Узбекстан улсын Ерөнхий сайдын орлогч,  Гадаад эдийн засгийн харилцааны сайд Э.М.Ганиев нартай хоёр талын уулзалт хийж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцжээ.

Энэ удаагийн хуралдаанаар дэлхийн болон бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн асууудал, ШХАБ-ын хүрээн дэхь худалдаа-эдийн засаг, банк санхүүгийн болон хүмүүнлэгийн харилцаа, олон улсын дамжин өнгөрөх тээврийн олон талт  хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөдөө аж ахуй, байгалийн аюул гамшгаас хамтран сэргийлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож, үр дүнгээр нь хамтарсан мэдэгдлийг гаргасан байна.

Шанхайн хамтын ажилллгааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн ээлжит хуралдаанд БН Казакстан Улсын Ерөнхий сайд С.Н.Ахметов, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян, БН Киргиз Улсын Ерөнхий сайд Ж.Ж.Сатыбалдиев, ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведев, БН Тажикистан Улсын Ерөнхий сайд К.Разулзода, БН Узбекистан Улсын Ерөнхий сайд Ш.М.Мирзиёев нар өөрсдийн улсын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцсон аж.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …