Ардчилсан намын нэр бүхий гишүүд Улсын дээд шүүхийг Л.Гантөмөр, Д.Ганбат нарын хэнийг нь ч даргаар бүртгэх ёсгүй гэж мэдэгдлээ.
Тэд Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг даргаар сонгосон нь хэвээр байгаа гэв.
Энэ талаар АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал “АН-ын 117 мянган гишүүн Х.Баттулгыг намын даргаар сонгосон. Энэ хүнийг сонгосон 117 мянган гишүүний саналыг хэн ч хүчингүй болгоогүй. Түүнийг даргаар батламжилсан намын их хурлын тогтоол хүчин төгөлдөр хэвээр байна.
Дараагийн даргыг сонгох ёстой бол энэ сонгууль, энэ тогтоолыг хүчингүй болгох ёстой юм.
Л.Гантөмөр, Д.Ганбат нарыг битгий бүртгээрэй, намын дүрэмд нийцээгүй гэдгийг УДШ-д мэдэгдэж, бичиг хүргүүлсэн.
Эрх баригчдад ҮХНӨ-ийг баталж өгнө гэж дарга болж болохгүй. АН-ын гишүүд үзэл бодлоо шингэсэн даргаа хүлээн зөвшөөрсөн. Дээд шүүх хууль, тогтоомжоо хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. ” гэлээ.