Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн УИХ-д өргөн барьсан Газрын багц хуулийн төслийг эргүүлэн татаж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн“Бид цахим системээр нийслэлийн төлөвлөлтийн дагуу газрыг олгодог болсон. Гэхдээ нийслэлийн хувьд нарийвчилсан төлөвлөлт хийж гаргана.
Хөдөө орон нутгийн иргэд хуулийн төсөлд бэлчээртэй холбоотой асуудлыг шийдээгүй байна гэдэг саналыг ирүүлж байгаа.
Нийслэл хотын ерөнхий төлөвлөлт болон тус хуулийн төсөлтэй холбогдуулан орон нутгийн иргэдээс гарч буй саналыг тусгаж сайжруулаад дахин өргөн барина.
5,800 гаруй барилга байгууламж паспортгүй байна. Өөрөөр хэлбэл газар хөдлөлтөд өртвөл яах вэ гэдгийг нь судлаагүй байгаа гэсэн үг. Энэ барилгуудад хоёр сарын дотор багтааж, үзлэг хийх шийдвэр гаргасан. 4, 5 дугаар сард эдгээр паспортгүй барилга байгууламж дээр газар хөдлөлттэй холбоотой судалгаануудыг хийнэ. Мөн манай улс руу орж ирдэг арматур стандартын шаардлага хангаж буй эсэхийг лабораторид судлуулна. Хувийн хэвшлийн барилга байгууламжийг анхаарахгүй орхичихсон байдаг юм байна” гэв.