Монголын гэрэл зургийн салбарт өнгө нэмсэн шинэхэн номын нээлт боллоо. Энэ бол Английн Лондон хотод хэвлүүлсэн “Nutag. Nomadic wisdom of Mongolia” юм.
Гэрэл зурагчин П.Баттулга, судлаач Б.Батхишиг нарын хамтын бүтээл нь монгол түмний байгаль дэлхийгээ дээдлэн түүний аяг аашинд захирагдаж нүүдэллэн амьдрах ухааныг аргамжиж үлдээснээрээ, энэ өвийг баримтжуулан авч хадгалснаараа онцлогтой бүтээл болжээ.
Арга хэмжээний үеэр СГЗ, орчуулагч, сэтгүүлч Б.Галаарид хэлэхдээ “Доктор Б.Батхишиг бол амьдралынхаа 20 гаруй жилийг нүүдэлчин ахуйг судлахад зориулсан, нүүдлийн соёлын онцлогийг суурин соёлт ертөнцийнхөнд ойлгуулахын төлөө цаг наргүй зүтгэж яваа эрдэмтэн судлаач юм.
Харин фото сэтгүүлч П.Баттулга нүүдлийн соёлыг гэрэл зургийн хэлээр баримтжуулан үлдээх, сурталчлах зорилгоор “Эгэл” төслийг санаачилж, дөрвөн цагийн эргэлтэд Монголынхоо өнцөг булан бүрт очиж нүүдлийн зураг авч, зарим тохиолдолд нэг хот айлд жилдээ хэдэнтээ, нийтдээ дээд тал нь 22 удаа очоод байгаа шантаршгүй, хичээнгүй уран бүтээлч нэгэн. Хүсэл зорилго нэгтэй хоёр хүн Монголоо дэлхийд таниулах, сурталчлах талаар хамтран ажиллаж, гар нийлж байгаагийн нэг нотолгоо нь англи хэлээр хэвлүүлсэн “Nutag. Nomadic wisdom of Mongolia” ном болж байгаад олзуурхаж байна” гэсэн юм.
Энэхүү ном нь улсын зах дээл 30 еврогоор худалдаанд гарсан бөгөөд удахгүй монгол хэлнээ хэвлэгдэж дотоодын уншигчдад хүрэх юм.