Хөдөө аж ахуйг дэмжих сангийн мэдээлэл, 71 компанийн ТУЗ-ийн нэрс ил боллоо

Өнөөдөр “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн зээлдэгчдийн мэдээлэл shilen.gov.mn-д нээлттэй байршлаа. Хуучнаар “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”, “Мал хамгаалах сан” буюу нэгтгэн зохион байгуулсан Хөдөө аж ахуйг дэмжих сангийн 10325 зээлдэгчээс эхний ээлжид 6092 компани, иргэн, төрийн байгууллага, ТББ-ын мэдээллийг нээлээ.

Энэ удаад мэдээлэл нь нээлттэй болсон 6092 зээлдэгч 52,4 тэрбумын үлдэгдэлтэй. Үлдсэн 4000 гаруй зээлдэгчийн мэдээллийг 7 хоногт багтаан ил болгохоор ажиллаж байна.

Өнөөдөр мөн Төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой 71 компанийн ТУЗ-ийн гишүүдийн нэрс ил болж байна. Төрийн өмчийн 120 компанийн ТУЗ-ийн нэрс, бүрэлдэхүүний мэдээллийг мөн ирэх 7 хоногт багтаан бүгдийг нээлттэй болгоно.

Тусгай сангаас зээл авах нь, төрийн өмчит компанийн ТУЗ-д сонгогдох нь бүхлээрээ буруу хэрэг биш. Гагцхүү ил тод, нээлттэй байж, иргэний шууд хараа хяналтын дор ажиллаж, хууль хэрэгжүүлэхийг “Шил” ажиллагаа шаардан баримталж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шил” ажиллагаанд хүч нэмж, албан даалгавар гарган ил тод байдлыг хангахыг үүрэг болгосноор төрийн байгууллагуудын мэдээллээ нээх үйл явц эрчимжиж, төхөөрөмжид уншигдах байдлаар бэлтгэж ирүүлсэн мэдээллүүдийг Shilen.gov.mn сайтад нийтэлж байна.


Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …