Фото:Юрий Гагарин сансарт ниссэн түүхэн өдөр тохиож байна

Юрий Гагарин сансарт ниссэн түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. Одоогоос 62 жилийн өмнө ЗХУ-ын сансрын нисгэгч Юрий Гагарин 1961 оны энэ өдөр буюу дөрөвдүгээр сарын 12-нд хүн төрөлхтний түүхэнд анх удаа сансарт ниссэн юм.

Метталургийн үйлдвэрт дадлагаар ажиллаж эхэлсэн Юрий Гагарин ажлаа сайн хийж байсан тул Саратов хотын аж үйлдвэрийн сургуульд суралцуулахаар болжээ.

Тэнд Юрий Гагарин агаарын клубт элсэн орж, онгоцоор нисч үзжээ. Сургуулиа төгссөн Юрий Гагарин нисгэгч болохоор зорьж, 1955 онд Оренбургт байсан Агаарын цэргийн офицерийн сургуульд элсэн оров.

Сургуулиа төгссөний дараа Мурманск дахь цэргийн ангид хуваарилагдан очжээ. 1960-аад онд сансар судлал эрчимтэй хөгжиж, сансрын нисэгчдийг сонгон шалгаруулахад Юрий Гагарин 20 хүний хамт нэр дэвшжээ. Ийнхүү тэрээр бусад нөхөдтэйгээ хамт сансрын нисэгч болохоор бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн юм.

Ингээд дэлхийд анх удаа хүн суулгасан сансрын хөлөг хөөргөх болмогц Юрий Гагарин болон Герман Титов хоёр тунаж үлдэн, эцэст нь Юрий Гагарин сонгогджээ.

1961 оны 4-р сарын 12-ны өдөр сансарт нисэх товлосон өдөр болж, Юрий Гагарин Восток 3KA-2 (Восток-1 гэж алдаршсан) хөлгөөр хүн төрөлхтний дундаас анх удаа сансарт ниссэн билээ. Тус нислэгийн үеэр хэрэглэгдсэн код нь “хуш” хэмээх үг (оросоор Кедр) байв.

Восток-1 хөлөг Москвагийн цагаар өглөөний 09:07 цагт Байконуур сансрын хөлөг онгоцны буудлаас хөөрсөн юм. Дэлхийн татах хүчнээс гарч, сансарт 108 минут хөөрч дэлхийг нэг удаа бүтэн тойрсон байна.

Эх дэлхийдээ хөл тавьмагц Юрий Гагарин гэнэт алдар хүнтэй болж хүн бүрийн танил болсон юм. Юрий Гагарин дэлхийн олон хот, улсаар айлчилж, хүндэт иргэн болж байв.

Тэрээр 1962 онд ЗХУ-ын Ардын хурлын депутатаар сонгогдсон юм. Мөн сансрын хөлөг зохион бүтээх төсөлд оролцож байжээ.

Цэргийн нисэгч байсан Юрий Гагарин 1968 оны 3 дугаар сарын 27-ны өдөр сургуулилтын нислэг үйлдэж байгаад МиГ-15 УТИ онгоцтойгоо унаж нас барсан юм.

Ослын шалтгаан тодорхой болоогүй бөгөөд 1986 онд дэлгэгдсэн баримтаас үзвэл тэр хавьд нисч байсан Су-11 онгоцны өндөр хурднаас болж үүссэн агаарын урсгалд орж удирдлагаа алдан унасан гэсэн албан бус таамаглал мөн хийж байсан.

2005 онд ослын талаарх шинэ дүгнэлт гарч, онгоцны агааржуулагч нь эвдэрсэн буюу өмнөх нисгэгчийн алдаанаас онгорхой орхигдсоноос болоод хүчилтөрөгч алдагдсан хэмээн тайлбарлажээ.

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …