Засгийн газар авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилтийн талаар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.04.26/ болж байна.

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудал:

– Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл,

– Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилтийн талаар,

– Монгол Улсын Хөгжлийн банкны 2022 оны санхүүгийн тайланд хийсэн олон улсын аудитын дүгнэлт, 2022 оны үйл ажиллагааны тайлан болон тус банкны 2023 онд төлөх гадаад бондуудын эргэн төлөлтийн нарийвчилсан төлөвлөгөө,

– Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын суурь бүтэц барих зөвшөөрлийн тухай зэрэг 24 асуудлыг хэлэлцэнэ .


Санал болгох мэдээ

БҮГД НАЙРАМДАХ ТАЖИКИСТАН УЛСТАЙ ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмонд /2026.07.21/ бараалхаж, хоёр …