Д.Цогтбаатар: УИХ-ын гишүүд дархан эрхээсээ татгалзах хэрэгтэй

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны энэ сарын 2-ний өдрийн хуралдаанаар “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар үг хэлж, байр сууриа илэрхийллээ.


УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:УИХ-ын гишүүд дурын юмаа ярьдаг, хариуцлага хүлээдэггүй энэ асуудалд цэг тавих ёстой.

Гишүүд бол хамгийн хариуцлагатай юм ярьдаг албан тушаал дээр байгаа.

Яагаад иргэд ярьсан юмандаа хариуцлага хүлээдэг байтал хамгийн хариуцлагатай байх албан тушаалтнууд үндэслэлгүй зүйл ярьчхаад хариуцлага хүлээхгүй яваад байх ёстой юм.

Хариуцлагагүй зүйл ярьчхаад УИХ-ын гишүүнийхээ дархан эрхээр хамгаалагдах гээд байгаа юм.

https://fb.watch/kiSHYhI9c7/

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …