Ерөнхий сайдын МҮЭХ-ны төлөөлөлтэй хийсэн өглөөний уулзалтын үр дүн

МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат, аймаг, салбарын ҮЭ-ийн холбоодын дарга нар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн даваа гаригийн өглөөний ажил хэрэгч уулзалтад оролцож дараах асуудлуудад харилцан санал нэгдлээ.

Тус уулзалтаар ойрын хугацаанд Хөдөлмөр, Нийгмийн Түншлэлийн Үндэсний Гурван Талт Хорооны хурлыг Засгийн Газрын тэргүүн Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ  ахлан  хуралдуулах ба талууд тус бүр 5 хүний бүрэлдэхүүнтэй  оролцож дараах асуудлыг шийдвэрлэхээр санал нэгдлээ.


Төрийн албан хаагчдын цалин хөлсийг инфляцын түвшин, ажлын ачаалал үр дүнтэй уялдуулан үе шаттай нэмэгдүүлэх тухай

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлснээр гарах үр дагавар, өөрчлөлтийн талаар багц судалгаа хийх, нийгмийн даатгалын шимтгэлд нөлөөлөх нөлөөллийн талаар тооцоолол гаргаж  Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэн тогтоох тухай

Хөдөлмөрийн тухай хуулийн 92.4-д заасан уртын ээлжээ ажиллаж буй ажилтны  ажил гүйцэтгэх, амрах хугацааг 14/14 байна гэсэн  заалтад өөрчлөлт оруулахгүй тус хуулийн заалтыг хэвээр хадгалж, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2024 оны  улсын хэлэлцээр болон холбогдох дүрэм журамд өөрчлөлт оруулж  талуудын  саналын зөрүүг ажил олгогч, ажилтанд ашигтай хувилбараар  шийдвэрлэх тухай

 Ажиллах хүч, хөдөлмөрийн зах зээлд боловсон хүчин бэлтгэж буй байдал оновчтой байгаа эсэхэд судалгаа хийж   ажиллах хүчний тогтвор суурьшлыг хангах  тухай

 Мөн хэлэлцээрээр чухал шийдвэрлэх шаардлагатай хамгийн чухал 10 гаруй асуудлыг урьдчилан эрэмбэлж зөвшилцөхөөр тогтлоо.

 

 

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …