УДБЭТ-ын дуучин Н.Чулуунхүү И.Дунаевскийн нэрэмжит олон улсын тэмцээнээс ГРАН ПРИ шагнал хүртлээ

Нэрт хөгжмийн зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит Олон улсын дуулаачдын XII дахь удаагийн уралдаан Москва хотноо зохион байгуулагдлаа.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор  Олон улсын хөгжмийн “Сольвейг” төв, ОХУ-ын хөгжмийн зохиолчдын эвлэл болон Москва хотын хөгжмийн зохиолчдын эвлэлээс хамтран 12 дахь жилдээ зохион байгуулж буй уралдаанд ОХУ, БНХАУ, Израиль, Бүгд Найрамдах Беларусь, Бүгд Найрамдах Казахстан, Бүгд Найрамдах Армени улсууд болон Гүрж, Иран, Грек, Израиль зэрэг орны 260 гаруй дуучин финалд тунан үлдсэн ба Гран при шагналыг Монгол Улсаа төлөөлөн оролцсон Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин, 27 Н.Чулуунхүү  хүртлээ.


Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин Н.Чулуунхүү нь 2017 онд Бүгд Найрамдах Буриад улсад зохиогдсон ЗХУ-ын Ардын Жүжигчин Лхасаран Линховоины нэрэмжит Олон улсын XII уралдаанд Дэд байр, ОХУ-ын Ардын жүжигчин, Бүгд Найрамдах Буриад улсын Төрийн шагналт, урлагийн гавьяат профессор Дарима Линховоины нэрэмжит шагнал,  ЗХУ-ын Ардын жүжигчин К. И. Базарсадаевын нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын “Эрэгтэй дуу хоолой-2022” VI уралдааны Дэд байрын шагналыг тус тус хүртэж байсан юм.

 

Санал болгох мэдээ

Монгол Улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ

Монгол Улсын Засгийн газар, Соёлын яамны дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдах Итали Улсад зохион байгуулагдаж буй дүрслэх …