Олон улсын моно жүжгийн наадмаас жүжигчин Р.Янжиндулам “Гран при” шагнал хүртлээ

Бүгд Найрамдах Умард Македон улсын Битола хотод зохиогдсон “Олон улсын моно жүжгийн 24 дэх наадам”-д Төв аймгийн “Монгол туургатан” театрын жүжигчин, СТА Р.Янжиндулам оролцож “Гра при” шагналыг 2023 оны 5-р сарын 23-ны өдөр хүртлээ.

Төв аймгийн “Монгол туургатан” театрын жүжигчин, СТА Р.Янжиндулам уг фестивальд зохиолч найруулагч Ц.Баясгалан, зураач, найруулагч Б.Батдэлгэр, хөгжмийн зохиолч П.Дэлгэрсайхан нарын “Би хэн бэ” жүжгээр оролцсон байна.

“Олон улсын моно жүжгийн 24 дэх наадам” нь 5-р сарын 12-ноос 5-р сарын 20-нд Битола хотод 11 орны жүжигчдийг хүлээн авч, гурван өөр тайзан дээр 13 моно драмын жүжгийг толилуулсан юм.

Энэ жилийн наадамд ЮНЕСКО-гийн Олон улсын моно жүжгийн форумын дэд ерөнхийлөгч, театр судлаач Нина Мазур, жүжигчин Николай Урумов, Сашко Коцев нараас бүрдсэн шинжээч шүүгчдийн бүрэлдэхүүн ажилласан.

 

 

 

Санал болгох мэдээ

Монгол Улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ

Монгол Улсын Засгийн газар, Соёлын яамны дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдах Итали Улсад зохион байгуулагдаж буй дүрслэх …