Монгол Улс Олон Улсын кино хороодын холбоонд элсэн орлоо

Соёлын Яамнаас кино урлагийг хөгжүүлэх чиглэлээр Олон Улсад үйл ажиллагаа явуулахад ач холбогдол бүхий Олон Улсын кино холбоодын хороо /АFCI/-д элсэн орох тухай асуудлыг 2023 оны 06 сарын 07-ны өдрийн Засгийн газрын ээлжит хурлаар хэлэлцүүлж дэмжигдлээ.

Энэхүү холбоонд элсэн орсноор хөрөнгө оруулалтын сангуудад Монголын хууль эрх зүйн орчныг танилцуулах, Олон Улсад хамтарсан төсөл, уран бүтээл хийх боломжийг эрэлхийлэх, Олон улсын жишиг бүхий байршлын үйлчилгээ үзүүлэх боломжийг судлах, Монгол улсад зураг авалт хийх сонирхлыг нэмэгдүүлэх, кино бүтээгчдийг татах, зураг авалт хийх боломжтой онцгой байршлыг дэлхий дахинд сурталчлахаас гадна богино дунд хугацааны мэргэжлийн сургалтуудад хамрагдаж, хүний нөөцийн хөгжлийг дэмжихэд томоохон ахиц дэвшил гарах зэрэг маш олон боломжууд бий болох болно.

AFCI байгууллага нь 4 тивийн 40 гаруй улс орны 360 кино зөвлөл хороодын гишүүнчлэлтэй мэргэжлийн томоохон холбоо юм. Монгол Улсыг төлөөлж Монголын үндэсний кино урлагийн зөвлөл нь  уг холбооны гишүүнээр ажиллаж байгаа бөгөөд энэ оноос хамтын ажиллагааг эхлүүлээд байна.

 

Санал болгох мэдээ

Монгол Улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ

Монгол Улсын Засгийн газар, Соёлын яамны дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдах Итали Улсад зохион байгуулагдаж буй дүрслэх …