Солонгосын Сонгшин дээд сургуулийн багш Со Кёнг Дэг , Япон улс 1930-аад онуудад хими, бактериологи , анагаах ухааны туршилтандаа амьдаар нь ашиглаж амь насыг хөнөөсөн Солонгос, Хятад, Монгол улсын 10 мянга гаруй иргэдийн ар гэрийнхнээс албан ёсоор уучлалт гуйн тэдэнд зохих нөхөн төлбөр олгохыг шаардсан зурагт хуудас гаргалаа.
Энэхүү зурагт хуудас “DO YOU KNOW ” гэсэн нэртэйгээр Японы Ерөнхий сайд Абе Шинчүгийн 731 гэсэн тоотой цэргийн нисэх онгоцонд суун эрхий хуруугаа гозойлгож байгаа зурагтайгаар “Wall Street ” сэтгүүлийн WSJ.com сайтын Ази тив гэсэн хэсгийн нүүрэн дээр өнгөрсөн Даваа гаригаас эхлэн 7 хоногийн турш байрлаж эхэллээ.
Японы 731 дүгээр отряд гэж түүхэнд бичигдсэн энэхүү ангид ажиллаж байсан Япон эмч нар 1932 онд , зүүн хойт Хятадад хими, бактериологийн зэвсгийн туршилт, үйлдвэрлэл явуулах зорилготойгоор байгуулсан туршилтын ангидаа тухай үеийн олзны цэргүүд төдийгүй жирийн иргэд, хүүхэд, жирэмсэн ээжүүдийг баривчлан ашиглаж байсан юм. Түүхэнд бараан мөр үлдээсэн бодит зүйлд өнөөгийн Японы Ерөнхий сайд Абе Шинчү уучлалт гуйлгүй харин ч үүгээрээ бахархаж байгаад олон тооны Солонгос иргэд дургүйцлээ илэрхийлсээр ирсэн юм.
Япончуудын энэхүү үйлдлийг 1945 онд Зөвлөлтийн Арми өргөн далайцтай, гэнэтийн давшилт хийн зогсоож чадсан ба одоогийн байдлаар Жамбаланчин, Пунцагдаш гэсэн нэртэй 2 Монгол малчны нэр бүртгэгдэн үлдсэн байдаг ч үүнээс олон тооны Монгхол иргэд золиос болсон байх магадлалтай ажээ.
эх сурвалж: mglradio.com