“Шөнө дундын бүжиг” энэ сарын 29-нийг дуустал тоглогдоно

“Орфей” театрынхан “Зуны шөнийн театр” төсөл хэрэгжүүлж, эл төслийн эхний уран бүтээлээр жүжиг, кино, үргэлжилсэн үгийн нэрт зохиолч Сорогдогийн Жаргалсайханы “Шөнө дундын бүжиг” жүжгийг зургаадугаар сарын 2-ноос “Улаанбаатар” зочид буудлын их танхимд хүргэсэн билээ.

Тэгвэл үзэгчдийн хүсэлтээр энэ сарын 29-ны өдрийг дуустал өдөр бүр Улаанбаатар зочид буудлын их танхимд тоглогдож байна.

“Шөнө дундын бүжиг” жүжгийн ерөнхий продюсероор Т.Ариунчимэг, Ж.Билгүүн, ерөнхий найруулагчаар М.Батболд ажиллаж буй. Дүрүүдэд, Амигод Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Шубирад жүжигчин Д.Асардарь, Хавхад Т.Сэргэлэн, Дудраад С.Батзориг, Анкад залуу жүжигчин Н.Нархажид, Цэнгэлийн дүрд загвар өмсөгч С.Төгс нар тоглож байгаа юм.

 

Санал болгох мэдээ

Цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн аварга шалгаруулах тэмцээн болж байна

Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, Нийслэлийг 2024-2028 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, …