Төв аймгийн 100 жилийн ойн наадмын нээлт, хаалтыг Ц.Батнайрамдал найруулна

Энэ жил Хэнтий, Архангай, Завхан, Төв, Говь-Алтай аймгуудын  түүхт 100 жилийн ой тохиож байна.

Засгийн газрын баталсан тогтоолоор Говь-Алтай аймаг наймдугаар сарын 1, 2-нд, Архангай аймаг 7-р сарын 26-28-нд, Завхан аймаг 7-р сарын 30, 31-нд, Төв аймаг 27-29-нд, Хэнтий аймаг 27, 28-нд тэмдэглэхээр болсон.

 Тэгвэл Төв аймгийн 100 жилийн ойн баяр наадмыг найруулагч Ц.Батнайрамдал найруулахаар болжээ. Түүний хувьд мөн Төв аймгийн Баяндэлгэр сумын 100 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын найруулагчаар ажиллаж байгаа юм.

Тэрбээр Баяндэлгэр сумын харьяат бөгөөд олон арван жүжиг, ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, тоглолт зохион байгуулж, найруулж байсан туршлагатай.
Баяндэлгэр сум үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойгоор тус суманд төрсөн Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, Их зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дуурийг задгай талбайд тавина.

 

Санал болгох мэдээ

Монгол Улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ

Монгол Улсын Засгийн газар, Соёлын яамны дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдах Итали Улсад зохион байгуулагдаж буй дүрслэх …