“МЕТА МЕДИА” платформын албан ёсны нээлт боллоо

“Мета медиа” OTT платформын албан ёсны нээлт 7-р сарын 1-ны өдөр боллоо. Тус платформын хувьд интернэт орчинд гадаад, дотоодын төрөл бүрийн кино, контент болон телевизийн сувгуудыг веб сайт болон гар утсаараа хүссэн газраасаа хандах боломжийг бүрдүүлээд байна.

Одоогийн байдлаар www.metamedia.mn веб сайтаар болон PLAY STORE-с  / https://play.google.com/store/apps/details?id=com.metamedia / шууд татан хэрэглэх боломжтой ба тун удахгүй IOS хувилбарыг ашиглалтад оруулах юм.

Монголдоо анх удаа тус платформоор дамжуулан хэрэглэгч хүссэн газраасаа хүссэн үедээ найзууд болон гэр бүлээрээ нэгэн зэрэг кино үзэнгээ чатлах, цаашлаад войс дуудлага хийх боломжийг үйлчилгээндээ нэвтрүүлсэн байна. Мөн түүнчлэн найзаа урих, найздаа кино бэлэглэх боломжтойгоос гадна аппликэйшн дотроо 5 хүртэлх секундийн стори бүтээх, үзсэн кинондоо үнэлгээ өгөх гэх мэт олон давуу талуудыг багтаасан гэдгээрээ онцлогтой.

Мөн үйлчилгээний 3 багцыг санал болгож байгаа бөгөөд хэрэглэгч 1 төлбөрөөр 3 хүртэлх профайл үүсгэн гэр бүлийн 3 гишүүн нэгэн зэрэг хандалт хийх боломжтой бөгөөд 30 хоногийн төлбөр free багц 0₮, medium багц 7900₮, premium багцыг 9900₮ буюу хамгийн хямд үйлчилгээг санал болгож байна. Мета медиа платформд найруулагч Ц.Анхбаярын бүтээл “БҮЛЭГ” олон ангит уран сайхны кино онцгой эрхтэйгээр байршсан байгаа бөгөөд бүртгэл үүсгэн тус киноны 1 дүгээр ангийг ҮНЭ төлбөргүй хүлээн авч үзэх боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.facebook.com/Mmedia.mn

Аппликэйшн татах холбоос: https://play.google.com/store/apps/details?id=com.metamedia

 

 

 

 

Санал болгох мэдээ

Монгол Улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ

Монгол Улсын Засгийн газар, Соёлын яамны дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдах Итали Улсад зохион байгуулагдаж буй дүрслэх …