“Хурд” хамтлагт ТӨРИЙН СОЁРХОЛ хүртээлээ

Монголын рок поп урлагийн амьд домог болсон  “Хурд” хамтлаг түүхт 30 жилийн ойгоороо “Төрийн Соёрхолт” хамтлаг боллоо.

Өнөөдөр  /2023.07.07/ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Монголын ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон “Хурд” хамтлагийн “Эх орон”, “Цэргийн бодол”, “Аавдаа би хайртай” бүтээлүүдэд “Төрийн Соёрхол” хүртээлээ.

Дашрамд дурдахад “Хурд” хамтлаг Нийслэлийн Соёл, урлагийн газрын албан ёсны хүсэлтээр Д.Сүхбаатарын талбайд 2023 оны 07 дугаар сарын 11-нд 21:00-24:00 цагт зохион байгуулагдах “Улаанбаатарын үдэш 2023” үндэсний их баяр наадмын үдшийн шоу тоглолтын хоёрдугаар хэсэгт бүтэн тоглох юм.

Ийнхүү 30 жилийн турш тасралтгүй уран бүтээлээ туурвиж, үзэгч, сонсогч, үнэнч фенүүддээ хүргэж буй “Хурд” хамтлаг наадмын үдэш төв талбайд өөрсдийн хит болсон бүтээлүүдээ эгшиглүүлж, монголын ард түмэнд түүхт 30 жилийн ойн бэлгээ барина.

 

Санал болгох мэдээ

Н.Номун-Эрдэнэ: Газрын сонсголыг улсын хэмжээнд зохион байгуулах ёстой

“Газраа авъя, аваръя” хөдөлгөөний тэргүүн Н.Номун-Эрдэнэ өнөөдөр /2024.04.19/ газар олголттой  холбоотой зөрчлийн асуудлаар мэдээлэл хийлээ. …