Монгол жүжигчдийн тоглосон “ВИВАНТ” олон ангит кино Япон улсад гарч эхэллээ

Монгол улсад зураг авалтаа хийсэн Япон улсын TBS телевиз, Ваёо Эйрт компани, Номадиа Пикчерс хамтран бүтээсэн Вивант олон ангит кино Япон улсад өчигдөр /2023.07.16/ нээлтээ хийн, цацагдаж эхэллээ.

Тус олон ангит киноны зураг авалт Өмнөговь аймаг, Дундговь аймаг, Хэнтий аймаг, Дархан-Уул аймаг болон Улаанбаатар хотод хийгдсэн ба уг бүтээлд Монгол улсын жүжигчдээс Б.Барслхагва, Г.Эрхэмбаяр, Х.Цасчихэр, Х.Нандин-Эрдэнэ нар дүр бүтээсэн бүтээжээ.

ВИВАНТ олон ангит кино Соёлын яамны харьяа Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөлийн зөвшөөрөлтэйгөөр Монгол улсад 2023 оны 5-р сарын 05-наас 6-р сарын 30-ны хооронд зураг авалтаа хийсэн юм.

 

 

Санал болгох мэдээ

“Бие биедээ тусах гэрэл” Монгол, Солонгос уран бүтээлчдийн хамтарсан медиа арт үзэсгэлэнгийн нээлт боллоо

​Нийслэлийн Соёл, урлагийн газар болон БНСУ-ын Гуанжу хотын Уран зургийн музейн хамтын ажиллагааны хүрээнд хоёр …