“Бали-2023” Дэлхийн элсний наадам цуцлагдлаа

 

Наймдугаар сарын 5-нд Индонезийн Бали аралд Дэлхийн элсний II наадам эхлэх товтой байв. Гэвч Индонез улс наадмыг зохион байгуулах боломжгүй болсноо мэдэгдсэн байна.

“Индонезийн ҮОХ Дэлхийн элсний наадмыг зохион байгуулах боломжгүй болсонд үнэхээр харамсалтай байна” хэмээн Үндэсний олимпын хороодын холбооноос (ANOC) мэдэгдэв.

Тус улсын Засгийн газар шаардлагатай төсөв мөнгийг гаргаж өгөөгүй тул наадам зохион байгуулах амлалтаасаа буцахаас аргагүйд хүрснийг Индонезийн ҮОХ тайлбарлажээ.

Үндэсний олимпын хороодын холбоо албан ёсны сайтдаа “Наадамд оролцохоор бэлтгэж байсан 100 гаруй ҮОХ, мянга мянган тамирчид, хамтрагч түншүүд, олон улсын холбоод болон үнэнч хөгжөөн дэмжигчдээсээ уучлалт гуйж байна” хэмээн бичжээ.

Дэлхийн элсний анхдугаар наадам 2019 онд Катарын Доха хотноо болж, монголчууд 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр хүрэл медаль хүртэж байв.

 

Санал болгох мэдээ

Монголын пара сэлэмчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө

Тайланд улсад туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр …