Шог зураач С.Цогтбаяр өөрийн фэйсвүүк хуудсандаа бусдын инээлгэх хөгжилтэй онигоог олж постлодог хүмүүсийн нэг юм. Түүний оруулсан онигооннуудаас өөрийн нь зөвшөөрлийг авч орууллаа.
***
Хамгийн богино аймшгийн өгүүллэг: Дэлхийн хамгийн сүүлчийн хүн шөнө дунд өрөөндөө сууж байтал гэнэт хаалга тогшив…
***
Мэс заслын доктор лекц уншиж байна:
-Бид хүний бүх эрхтнийг тайраад тасдаад, авч хаяад байж болохгүй. Зарим нэгийг нь эмчлэхийг л бодох хэрэгтэй…
***
Найз нь саяхан угаалгын машин аваад Японых Угаана хатаана бүрэн автомат дуугүй
-Манайх угаана хатаана, индүүднэ, өмсгөнө, Дуу ихтэй, Увсынх
***
Аав нь хүүдээ шүлэг зааж байна.
Аав.миний хэнз хурга
Хүү. Миний хурга
Аав. Миний хэнз хурга
Хүү. Миний хурга / хөөрхий хэнз гэж хэлж чадку алгасаал/
Аав. Миний хэнз хурга гээч / зандрангуй/
Хүү. Аавын хурга
***
– Хэрвээ чамайг кино одууд эсвэл эхнэр 2-ынхоо аль нэгийг сонго гэвэл чи кино одуудаас хэнийг нь сонгох вэ?
***
Ээж ээ, манай нөхөр их хартай юм аа. Араар нь тавивал намайг ална гэсэн
– Зссс, Аав чинь ч бас ингэж л байсан. Одоо болтол би амьд л явна
***
– Чи ямар мэргэжилтэй вэ?
– Нийтийн тээврийн хэрэгсэлийн удирдлага ба санхүү
– Юунч нэрэлхүү юм бэ? дээ, зүгээр л кондуктор гээд л хэлчихгүй
***
Эгчээ энэ хуушуурны чинь мах нь хазаад хазаад гарахгүй байна ш дээ…
-Алив ахиад нэг хаз даа.
-Хазлаа алга л байна даа..
-Өө чи хэтрүүлээд хазчихлаа ш дээ…
***
-Чимгээ чи яагаад даруулгагүй уугаад байгаан?
-Дэглэм барьж байгаам аа…
***
– Эхнээр чамайг турахгүй бол би сална шүү!
– Турвал угаасаа би өөрөө чамаас салчихна.
***
Хоёр загвар өмсөгч хүүхэн уулзаад:
-Би өчигдөр жирэмсний тест өгөөд.
-Тийм үү тэгээд асуултууд нь хүнд юм уу?
***
Тооны багш нэг сурагчийн дэвтрийг шалгаж байтал хэцүү бодлогыг хэд хэдэн янзаар, дээд ангид үздэг томьёо ашиглаад зөв бодчихсон байна гэнэ. Багшийн нүд нь орой дээрээ гарч:
-Чи бид хоёрын нэг нь л яах аргагүй галзуурчихаж дээ гэжээ. Маргааш нь нөгөө сурагч багшдаа нэгэн цаас сарвайв гэнэ. Багш:
-Энэ чинь юу юм бэ?
-Намайг эрүүл гэсэн эмчийн магадлагаа.
***
Ах нь тоглож байсан дүүдээ: “Чи хоол хийгээдхээч?”
Дүү: Аа шаасан сда…
Ах: Юу гэнээ чи?
Дүү: “Агшаасан будаа” гэсийн…
***