“Авьяаслаг Монголчууд-4” шоуны шүүгчид тодорлоо

Үндэсний хэмжээний бахархал болсон “Авьяаслаг монголчууд” шоуг Монгол телевиз дөрөв дэх  жилдээ зохион байгуулах гэж байна.

Дэлхийн 193 улс оронд зохион байгуулагдсан “Got talent” шоуг албан ёсны эрхтэйгээр Монгол телевиз үзэгчдийн хүртээл болгож эхэлснээс хойш байнга телевизийн рейтингийн судалгаагаар тэргүүлж, үзэгчдийг байлдан дагуулсан телевизийн шилдэг контентын нэг болж чадсан билээ.

Харин тус шоу нэвтрүүлгийн энэ жилийн шүүгчдээр хэн ажиллах нь үзэгчдийн сонирхлыг их татаад байсан. Тэгвэл өчигдөр /2023.08.22/ шүүгчдийн нэрс ил болсон бөгөөд Монголын урлаг, спортын салбарт нэр хүндтэй эрхмүүд шүүгчээр сонгогдлоо.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд дуучин Г.Эрдэнэчимэг, Хийлч Ч.Дэлгэрцэцэг, Харанга хамтлагийн гишүүн, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат, Б.Баттөр-Ангууч  нар багтжээ.

“Авьяаслаг монголчууд” шоуны эхний улирлын ялагчаар С.Жамъяанхорол багштай “Эгшиглэнт чимээ” хамтлаг, “Авьяаслаг монголчууд-2” шоуны ялагчаар дуучин О.Энх-Эрдэнэ, “Авьяаслаг монголчууд-3” шоуны ялагчаар илбэчин С.Билэгт тодорсон юм.

Харин энэ жилийн “Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн 4-р улирлын ялагч Үндэсний хэмжээний бахархалт авьяастан, 100 төгрөгийн шагналын эзэн хэн болох бол?

 

 

 

 

Санал болгох мэдээ

Н.Номун-Эрдэнэ: Газрын сонсголыг улсын хэмжээнд зохион байгуулах ёстой

“Газраа авъя, аваръя” хөдөлгөөний тэргүүн Н.Номун-Эрдэнэ өнөөдөр /2024.04.19/ газар олголттой  холбоотой зөрчлийн асуудлаар мэдээлэл хийлээ. …