“Хятад орныг танин мэдэх” Өвөр Монголын Соёлын өдрүүд арга хэмжээний хүрээнд наймдугаар сарын 31-ний өдөр “Хятадын кино өдрүүдийн арга хэмжээ” нээлтээ хийсэн билээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн захирал, соёлын зөвлөх Ли Чжи, Өвөр Монголын кино группийн Ерөнхий удирдлагын албаны дарга Чи Шуанбао, Соёлын яамны харьяа Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөлийн дарга Ч.Ундрал нар оролцов.
Энэхүү үйл ажиллагааг Хятад, Монгол хоёр орны ард иргэдийн соёлын харилцааг нэмэгдүүлж, хоёр орны уламжлалт найрамдалт харилцааг гүнзгийрүүлэх зорилгоор зохион байгуулж байна. Иймд Бүгд Найрамдах Хятад Ард улсын Өвөр Монголын Өөртөө Засах орны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, Бүгд Найрамдах Хятад Ард улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яам болон Монгол Улсын Соёлын яам хамтран хийж хэрэгжүүллээ.
“Хятадын кино өдрүүд” арга хэмжээний хүрээнд наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 04-ний хооронд Тэнгис кино театрт Хятад улсын шилдэг 6 уран бүтээлийг үнэ төлбөргүй үзэгчдийн хүртээл болгож буй билээ.
Өнөөдөр Тэнгис кино театрт
18:30 – Гайхамшгийг бүтээгч (4-р танхим)
19:00 – Нүүдэлчин дэлхий 2 (3-р танхим) киног монгол хэлээр, үнэ төлбөргүй үзэх боломжтой.