“Орфей” театрын “БҮГД ЧАМД ХАЙРТАЙ” сэтгэхүйн комеди драмын жүжиг нээлтээ хийлээ

“Орфей” театрын хамт олон өнгөрсөн 2022 оны аравдугаар сард АНУ-ын зохиолч Жон Патрик Гоггины “Everybody loves Opal” буюу “Опал” саркастик мелодрам жүжгийг найруулагч М.Батболдын найруулгаар үзэгчдийн хүртээл болгосон.

Тэгвэл тус жүжгийг шинэ нэр, шинэ бүрэлдэхүүн, шинэчилсэн найруулгаар “БҮГД ЧАМД ХАЙРТАЙ” нэртэйгээр 9-р сарын 1-ны өдрөөс эхэлж Монголын Үйлдвэрчний Эвлэлийн соёлын төв ордны тайзнаа тоглож эхэллээ.

 

“БҮГД ЧАМД ХАЙРТАЙ” сэтгэхүйн комеди драмын жүжгийн гол дүрд соёлын тэргүүний ажилтан, жүжигчин О.Энхтуул, Т.Сэргэлэн, Г.Отгонцэцэг, гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан тоглож байгаа бол туслах дүрд төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин  Д.Баттөмөр, Э.Чинзориг нар тоглож байгаа юм.

Аливаа уран бүтээлийг найруулан тавихад зохиол, дүр сонголт их чухал байдаг. Тэгвэл найруулагч М.Батболдын найруулга, дүр сонголт тун мэргэн байгааг онцлон  хэлмээр байна.

Тус жүжгийг үзсэн үзэгчийн хувьд хэлэхэд жүжигчин О.Энхтуул, Г.Отгонцэцэг, Т.Сэргэлэн, П.Эрдэнэзаан  нарын ур чадвар, авьяасыг жүжиг эхлэхээс дуусан дуустал  биширч үзэж дуусгалаа. Тиймээ найруулагчийн дүр сонголт үнэхээр супер байлаа.

Мөн жүжигт гарч буй үзэгдэл болгон үзэгчдийн сонирхлыг ихэд татаж, одоо цаашид яаж үргэлжлэх бол гэсэн хүлээлт үүсгэн инээлгэж, уйлуулж чадлаа.

“БҮГД ЧАМД ХАЙРТАЙ” сэтгэхүйн комеди драмын жүжиг хайр сэтгэл, анд нөхдийн холбоо, бие биендээ итгэх итгэл, хүний мөс, ёс зүй зэрэг хүний нийгмийн бүхий л асуудлыг хөнджээ.

Найруулагч М.Батболдын дүр сонголт, найруулгыг шалгахыг хүсэж байвал “БҮГД ЧАМД ХАЙРТАЙ” сэтгэхүйн комеди драмын жүжгийг очиж үзээрэй.

Санал болгох мэдээ

Хүүхэд залуучуудын театр 4-р сарын 25-нд нээлтээ хийнэ

Хүүхэд залуучуудын театр 1967 онд байгуулагдаж, 1997 онд хувьчлагдаж үгүй болсон байдаг. Тэгвэл тус театр …