Алдартнууд Нелсон Манделагийн араас ийнхүү эмэгнэж байна

Nelson Mandela diesӨмнөд Африкийн ерөнхийлөгч асан Нелсон Мандела 95 насандаа /өчигдөр буюу 2013.12.05/таалал төгсчээ. Тэрээр цөсний чулуугаа авахуулж, уушгины мэс засалд орсноос хойш биеийн байдал нь маш муудаж, ярьж ч чадахгүй амьсгаатай төдий байсаар тэнгэрийн орон руу буцлаа.

1918 онд Тембу овгийн  Мвеза тосгонд төрсөн Нелсон Мандела хар арьстнуудыг нохойноос ч дор үздэг байсан хүмүүсийн сэтгэхүйг өөрчлөхөд маш үнэтэй хувь нэмэр оруулж, хар арьстнуудын эрхийн төлөө тууштай тэмцэн 1964 оноос хойш 27 жилийн турш шоронд хоригдож байв. Гэвч түүний эр зориг мохолгүй харин ч улам бүр бадран асаж байсан юм. Түүний энэ их тэмцлийн төлөө 1993 онд Нобелийн энхтайвны шагналаар шагнасан бөгөөд тэрээр 1994 онд ӨАБНУ-ын ардчилсан сонгуулиар сонгогдсон анхны ерөнхийлөгч болж байжээ.

Тэрээр 1999 онд ерөнхийлөгчийн бүрэн эрхээ шилжүүлж өгч ХДХВ/ДОХ (Хүний дархлал хомсдолын вирус/Дархлалын олдмол хомсдол)-ын эсрэг кампанит ажлыг эхлүүлж, олон арван хүмүүнлэгийн үйлсэд гар бие оролцож явсан юм. Хэдий тэр нас барсан ч элэг нэгтэн болоод дэлхийн хүмүүсийн бүгдийнх нь зүрх сэтгэлд хоногшсоор байх болно.

Алдартнуудын түүний араас эмэгнэн хэлсэн үгс:

Самуэл Л.Жексон– Тэр миний амьдралдаа хэзээ ч таарч байгаагүй хамгийн сайн хүн. Түүний гэр бүлийнхэн болон эх оронд нь гүн эмэгнэл илэрхийлэе

Андерсон Куупер– Мандела явчихлаа. Түүншиг хүн ахиж хэзээ ч төрөхгүй. 1994 онд болсон Өмнөд Африкчуудын сонгууль тэдний амьдралыг бүхэлд нь өөрчилсөн мөч санаанд бууж байна.

Жон Леженд– Ямар баатаралг, сайхан амьдралыг цогцлоож болдгийг Мандела харуулсан. Амгалан нойрсдоо. Би түүнтэй уулзсан мөчөө хэзээ ч мартахгүй.

Таяра Банкс- Тэр биднийг үүрд орхин одлоо. Бид хэзээ ч мартахгүй.

Рианна- Нелсон Мандела чи ард иргэдийнхээ бахархал нь байж чадсан. Таны бүтээсэн гавьяаг болон таныг үргэлж хайрлах болно.

Келли Осбоурнэ- Өнөөдөр туйлын харамсалтай өдрүүдийн нэг болж байна. Дэлхий маш үнэ цэнэтэй нэг хүнээ алдлаа. Тэр энэ дэлхий дээр дахин хэзээ ч алхахгүй. Дэлхий нийт эмэгнэж байна.

Ферги- Йохнесбург дэх гэрт нь түүнтэй уулзсан үе бол миний амьдралын хамгийн дурсамжтай мөч. Тэр сахиусан тэнгэр байсан.

BawS3tjCUAArJFW

Эва Лонгориа- Дэлхийн аугаа удирдагчдын нэг өнөөдөр биднийг орхин одлоо. Амгалан нойрсдоо.

ПитБулл-  Гүн эмэгнэл илэрхийлье. Тэр одоо л жинхэнээсээ чөлөөлөгдөж байна. Таныг бурхан ивээх болно тиймээс диваажинд тавтай морил.

Гвен Стифани- Амгалан нойрсох болтугай.


index

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …