Ж.Сүхбаатар:Ёс зүйн хариуцлага хүлээж, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө

Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар албан тушаалаасаа огцрох хүсэлтээ өглөө.

Тэрээр “Надад хийсэн гэм буруутай зүйл байхгүй. Гэхдээ ёс зүйн хариуцлага хүлээж, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө. Миний бие нийтийн тээврийн салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд төсвийн ерөнхийлөн захирагчийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Үүнийг хэрэгжүүлэхэд иргэдийн дунд эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэсэн учир албан тушаалаасаа огцорч байна. Миний хувьд гүйцэтгэгч, нийлүүлэгч талд шаардлагаа тавьсан.

Жилийн хугацаанд хугацаанд нийтийн тээврийн асуудлыг нэгдүгээр асуудал гэж үзэж, үүнд ач холбогдол өгч ажиллалаа. Мөн хоёрдугаар асуудал бол зам, гүүрэн байгууламж. Гуравт, замын хөдөлгөөний зорчилт. Дөрөвт, хууль зүйн орчин. Тав, хот хөдөөгийн сэргэлт буюу төвлөрлийг сааруулах. Энэ таван чиглэлд бодлого тодорхой болсон.

2022-2023 онд 1000 гаруй автобус ашиглалтаас гарах нөхцөл байдал үүссэн байсан. Иймд парк шинэчлэл хийх шаардлагатай болсон. Үүнийг нийслэлийн ЗДТГ-т даатгах ёстой гэтэл миний хийх ажил болж ирсэн юм. Ингээд хууль тогтоомжийн хүрээнд би үүнийг зохион байгуулах боломжгүй учир нийслэлээс тендерийг явуулсан.

Уг тендерийг Худалдан авах ажиллагааны тухай хуулийг хамаарахгүй байх хэсэгт оруулаад хуулийн дагуу зохион байгуулсан юм билээ.

 Тендерт Тэнүүн-Огоо компани шалгарсан. Нийлүүлэгч компани нь БНСУ-ын Zyle Motors компани байсан. Би төрийн ажлыг анх удаа хийж байгаа биш. Шалгагдана гэдгийг мэдэж байсан. Энэ болгоныг ч хэлж сануулж байсан юм.

Будаг, замаск нарийн үйлдвэрийн ажилд нарийн шалгалт хийх ёстой байсан байх. Сайд хүний хувьд бүх ажилд оролцож чадахгүй учраас үүнд дутуу ажиллажээ. Гэхдээ туршлагагүйтсэн гээд байх юм байхгүй. Би хичээж ажилласан” гэж мэдэгдлээ.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …