Д.Тогтохсүрэн: Ерөнхий сайд буруутай хүмүүст хариуцлага тооцохоор болсон

 

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.10.02/ хуралдлаа. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Ж.Сүхбаатар сайд өөрөө өргөдлөө өгсөн. Нэгэнт түгжрэлийг бууруулах чиглэлээр идэвхтэй ажиллаж байсан ч алдаа гаргасан болохоор өргөдлөө өгөх нь зүйтэй гэж үзсэн. Нийслэлд ужгирсан хоёр, гурван том асуудал бий. Газар олголт, хот төлөвлөлтийн зөрчлүүд, түгжрэл зэрэг тулгамдсан асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий УИХ, Засгийн газрын хамтарсан Ажлын хэсгийг гаргахаар боллоо.

Ерөнхий сайд нийслэлд болохгүй байгаа асуудал дээр шуурхай ажиллах шаардлага байна гэж үзсэн. Нийслэлд Засгийн газрын зүгээс тодорхой, томоохон арга хэмжээ авч ажиллах нь зөв. Ялангуяа авлигатай тэмцэх асуудлаар.

Ногоон автобустай холбоотой асуудлаар хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа юм билээ. Гурав дахь өдөр Засгийн газрын хуралдаанаар танилцуулна. Тэрний дараа Ерөнхий сайд холбогдох хүмүүст  хариуцлага тооцохоор болсон” гэлээ.

 

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Дэвид Камерон бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард …