Б.Энхбаяр: Ерөнхий сайдын хулгайч нартай хийх тэмцлийн хуулийнх илд нь байна

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилохыг дэмжсэн.

Энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Ерөнхий сайд надтай уулзсан. Гурван асуудал ярьсан. Нэгдүгээрт, хүний эрхийн мэдрэмжтэй байж чадах эсэх, хоёрдугаарт, Хөгжлийн банкны сонсголыг хийсэн нүүрсний сонсголыг амжилттай хийж чадах уу, гуравдугаарт боловсролын зээлийн сантай холбоотой асуудал дээр нэр холбогдсон асуудлаа тайлбарла гэсэн.

Ерөнхий сайд миний талаарх бүх материалыг шалгаж үзсэн байна лээ. Хуулийн хувьд ямар ч асуудал байхгүй. Төрийн даалгавраар явж, төрийн албанд тасралтгүй ажиллаж байна. Төлбөрийн үлдэгдэл байхгүй.

Ерөнхий сайд Нүүрсний сонсголыг энэ ондоо багтааж хийх ёстой гэсэн. Нүүрсний хулгайд нэр холбогдсон хүмүүстэй нэр холбогдсон асуудал байгаа эсэхийг лавлаж асуусан.

Ерөнхий сайдын бодлогыг хэрэгжүүлнэ. Ерөнхий сайдын хулгайч нартай хийх тэмцлийн хуулийнх  илд нь байна.” гэлээ.

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй байна

УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу баасан гаргийн нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар Асуулгын цагийг зохион …