Гэрээ шууд байгуулах замаар хийгдсэн худалдан авалтуудыг шалгах түр хороо байгуулахыг 13 гишүүн дэмжиж, гарын үсэг зуржээ

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Н.Ганибал гэрээ шууд байгуулах замаар хийгдсэн худалдан авалтуудыг шалган нягтлах үүрэг бүхий Хянан шалгах түр хороо байгуулах тухай тогтоолын төсөл санаачилсан билээ.

Уг Хянан шалгах түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг нийт 19 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан тохиолдолд тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барих юм.

  Одоогоор дэмжсэн УИХ-ын гишүүдийн нэрс:

Н.Ганибал

А.Адъяасүрэн

Ш.Адьшаа

Н.Алтанхуяг

Ж.Батсуурь

Б.Бейсен

С.Ганбаатар

Д.Ганбат

С.Одонтуяа

Б.Пүрэвдорж

Ц.Туваан

О.Цогтгэрэл

Т.Доржханд нарын гишүүд дэмжээд байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс уг тогтоолын төслийг дэмжиж гарын үсэг зурсан гишүүн гараагүй байна.

Санал болгох мэдээ

Хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хална

УИХ-ын дарга Н.Учрал “Чөлөөлье” санаачилгын хүрээнд байгуулсан ажлын хэсгүүдийн ахлагч, дэд ахлагч нартай энэ сарын …