Ж.Ганбаатар: Дизель түлшний үнэ ирэх 11-р сард бууж эхэлнэ

Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас 2023 оны есдүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нефтийн бүтээгдэхүүний  талаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатараас асуулаа.

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар  “Дизель түлшний үнэ 200 төгрөгөөр өссөн. ОХУ-ын Засгийн газрын тогтоолоос болж дизель түлшний хомсдол үүссэн. Үүнийг далимдуулж шатахууны үнэ өсгөсөн асуудал байгаа.

Дизель түлшний үнэ энэ оны арваннэгдүгээр сараас бууж эхэлнэ. Нефтийн бүтээгдэхүүний үнэ Сингапур, Санкт-Петербургийн бирж дээр бууж байгаа. Тийм учраас хамаагүй нөөцөлж болохгүй.

Манай улс БНХАУ-аас АИ-92 авто бензин, Дизель түлш аваад дөрвөн сар болж байна. БНХАУ-ын шатахуун үнэтэй, дамжуулан ачдаг учир ОХУ-тай өрсөлдөж чадахгүй байна. Гэхдээ томоохон уурхайнууд Евро 5 ангиллын Дизель түлшээ урд хөршөөс авч байгаа. БНХАУ нефтийн бүтээгдэхүүний экспортоо квотоор гаргадаг учир тогтворжихгүй байна”гэж хариулав.

 

Санал болгох мэдээ

Хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хална

УИХ-ын дарга Н.Учрал “Чөлөөлье” санаачилгын хүрээнд байгуулсан ажлын хэсгүүдийн ахлагч, дэд ахлагч нартай энэ сарын …