Д.Сарангэрэл: Эмэгтэй гишүүд хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг оруулж ирэх гэж нэлээн хөөцөлдсөн

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Хүүхэд хамгааллын тухай төсөл хүүхдийн амиар цочроо авч шуурхай байдлаар орж ирж байна. 2020 оноос хойш эмэгтэй гишүүд хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг оруулж ирэх гэж нэлээн хөөцөлдсөн. Өнөөдөр ийнхүү чуулганаар орж ирж байгаад баярлаж байна. Хуульд яг ямар өөрчлөлт орж байгааг тодорхой яримаар байна. Энэ хуульд яг ямар өөрчлөлт орж байгаа талаар ерөнхий юм биш, тодорхой юм яримаар байна.

Эцэг эхийн хариуцлагагүй байдал, хяналт муу гэсэн шүүмжлэл маш их байна.Өдөржингөө ажил төрлөө хийж, ажил гэж яваа хүмүүс хүүхдийнхээ хойноос анхаарахад төвөгтэй л дээ.”гэв.

 

 

Санал болгох мэдээ

УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улс, Евразийн Эдийн засгийн холбооны бизнес хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын Оросын Холбооны Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж …