Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ далайд гарцгүй улс орнуудын ачаа тээврийн асуудлыг тусгайлан авч хэлэлцэхийг уриалав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо энэ сарын 25-26-ны өдрүүдэд зохиогдсон ШХАБ-ын гишүүн, ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд  оролцож, үг хэллээ.

Хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг ойрын 10 жилд хэрэгжүүлэх эхний үе шат болох  “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд худалдаа, тээврийн нөхцөлийг хөнгөвчлөх, далайд гарах, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх чиглэлээр тууштай нээлттэй бодлого хэрэгжүүлж байгаагаа  танилцуулж,  ШХАБ-ын гишүүн, ажиглагч орнуудыг далайд гарцгүй улс орнуудын ачаа тээврийн асуудлыг тусгайлан авч хэлэлцэхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уриалав.

ШХАБ-ын дараагийн арга хэмжээг зохион байгуулах Пакистан улсад хандаж улс орнуудын оролцоог хангаж, ажиглагч орнуудын арга хэмжээнүүдийг олноор зохион байгуулахыг уриалсан юм.

 

Санал болгох мэдээ

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.06.12)-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийн явуулсан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах …