МАН-ын бүлэг: Түгжрэлээс гарах арга замыг олон талаас нь ярих хэрэгтэй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нийслэлд тулгамдсан асуудал болох:

  1. Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах
  2. Агаарын бохирдлыг бууруулах
  3. Гэр хорооллыг орон сууцжуулах
  4. Хот төлөвлөлтийн алдааг засах
  5. Шийдвэр гаргалтад иргэдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх талаар бодлогоо танилцуулах үеэрээ “Дэлхийн олон хотууд авто замын түгжрэлийг бууруулахын тулд төлбөртэй бүсийн зохицуулалтыг хийсэн байдаг. Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэл төлбөртэй бүс болгоно”гэж мэдэгдсэн.

Тэгвэл энэ асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодрууллаа.

Тэрбээр “Хотын төвийг төлбөртэй болох асуудал яригдаж байна. Төлбөртэй бүсийн талаар сайн ярилцах хэрэгтэй байна. Засгийн газар хэлэлцээд ойрын үед УИХ-д өргөн барих юм байна гэж ойлгосон. Хэдий бид түгжрэлтэй, нөхцөл байдал хүнд байгаа ч гэсэн түгжрэлээс гарах арга замыг олон талаас нь ярих хэрэгтэй. Өргөн барьсных нь дараа хэлэлцэнэ”гэв.

 

 

Санал болгох мэдээ

ТБХ: Төсвийн хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгүүдийг байгуулав

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий хоёр ажлын …