“Tsam – the Dance of Gods” гэрэл зургийн үзэсгэлэн Бангкок хотод нээлтээ хийлээ

Монгол Улсын Соёлын элч, мэргэжлийн гэрэл зурагчин Жатенипат Кетпрадит, Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яам хамтран Монголын үзэсгэлэнт байгаль, ахуй амьдрал, өв соёл, зан заншлын өвөрмөц онцлогийг гэрэл зургаар дамжуулан сурталчлах  “People and Their World”: Tsam – the Dance of Gods үзэсгэлэнг хамтран зохион байгуулж байна.

Уг үзэсгэлэнг Тайландын  “River City Bangkok” үзэсгэлэнгийн танхимд 10 дугаар сарын 24-ны өдөр нээлтээ хийсэн ба цам харайлгах соёл, “Амарбаясгалант хийд”-ийг сурталчлах, монгол ахуй, өв соёлыг харуулсан гэрэл зураг, баримтат киног 12 дугаар сарын 5-ныг хүртэл олон нийтэд танилцуулах юм.

Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …