Хятадын зүүн хойд хэсгээр их хэмжээний цас орж, улбар шар өнгийн түгшүүр зарлажээ

Хятадын зүүн хойд хэсгээр  даваа гарагт буюу өчигдөр их хэмжээний цас орж,  цасан шуурганы улмаас сургуулиудыг хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон байна.

Хэйлунцзян мужийн төв Харбин хотын томоохон хурдны замуудыг хааж, нислэгүүдийг цуцалсан гэж Хятадын төрийн телевиз CCTV мэдээллээ.

Мөн хөрш зэргэлдээ Ляонин, Өвөрмонгол мужуудад бага сургуулиудын хичээлийг цуцалжээ.Хэйлунжан дахь биеийн тамирын заал хэсэгчлэн нурж, гурван хүн дарагдсан бөгөөд аврах ажиллагаа үргэлжилж байна.

Цаг уурын төвөөс цас, хүчтэй цасан шуурга Өвөрмонгол, Хармөрөн, Жилин, Ляонин мужуудын зарим хэсэгт үргэлжилж, зарим газарт 20 см хүрэх төлөвтэй байгаа аж.

Хятадын цаг уурын албаныхан мягмар гараг хүртэл улбар шар өнгийн түгшүүр зарласан нь дөрөв дэх шатлалын хоёр дахь түвшний өндөр үзүүлэлт юм.

Ойрын өдрүүдэд Хятадын ӨМӨЗО, Жилин, Хармөрөн мужуудын өндөр хэсэгт 30 см-ээс их цас орох төлөвтэй байна. Тухайлбал, Шэньян хотод шөнөдөө агаарын температур   -12 хэм хүртэх төлөв гарчээ.

Мөн энэ долоо хоногийн сүүлчээр зүүн Хятадын ихэнх нутаг болон хөрш зэргэлдээх нутгаар Сибирээс урагш чиглэсэн их хэмжээний хүйтэн агаарын даралт дайран өнгөрөх төлөвтэй байгаа бөгөөд Хятадын зүүн хойд нутгийн зарим хэсэгт шөнөдөө -20 хэм хүрч хүйтрэх төлөвтэй байгааг мэдээллээ.

Эх сурвалж: https://www.theguardian.com/

Б.Гэрэлзаяа

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …