АНУ-ын Денвер хотын төв болон уулархаг бүсэд 24.5 см хүртэлх их хэмжээний цас оржээ

АНУ-ын Денвер хотод  хоёр дахь удаагийн их хэмжээний цас орж, хүйтэн агаарын урсгал тус бүс нутагт ойртож байна гэж Цаг уурын агентлагаас нь мэдээллээ.

Тодруулбал, өнгөрсөн ням, даваа, мягмар гарагуудад  төв болон уулархаг бүсдээ 24.5 см хүртэлх их хэмжээний цас оржээ.  Арваннэгдүгээр сард Денвер хотод дунджаар 11.5 см хүртэл цас ордог байна.

Харин пүрэв гарагийн үдээс хойш Денвер хот орчимд +10 хэм хүрч дулаарах төлөвтэй байгаа нь их хэмжээний цас хайлж, шар усны үер буух эрсдэлтэй байгаа аж. Улмаар ирэх ням гарагт агаарын температур +16 хэм хүрч халахаар байгааг анхааруулжээ.

Эх сурвалж: https://www.accuweather.com/

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …