Х.Тэмүүжин, Х.Бат-Ялалт хоёр эвлэрчээ

temuujin batylalt aaa Хууль зүйн яам, тус яамны сайд Х.Тэмүүжингийн санаачлагаар хууль, шүүхийн тухай багц хуулийн төсөл санаачлан боловруулж, шинэчлэл хийхээ оны эхээр мэдэгдсэн. Хуулийн төслийг УИХ дээр хэлэлцэх үеээс “Иргэдийн шударга шүүх” ТББ- ын тэргүүн Х.Бат-Ялалт хууль зүйн шинэчлэл хуудуутай болох вий гэж эмээж буйгаа сэтгүүлчдэд мэдэгдэж, Хуулийн төсөл боловсруулна гэдэг хурууны үзүүрээр хийх ажил биш учраас энэ салбарын судлаач, хуульчдын санал бодлыг сонсч, иргэдийн амьдрал, Монголын хөрсөнд буусан хууль гаргах хэрэгтэйг сануулсан юм. Улмаар тэрээр энэ асуудлаар сайд Х.Тэмүүжинтэй халц мэтгэлцэх хүсэлтээ илэрхийлсэн ч сайд хүлээн аваагүй. Х.Тэмүүжин, Х.Бат-Ялалт нар хэвлэлээр өөрсдийн үзэл бодлыг илэрхийлж, байр сууриа хадгалж, битүүхэндээ “эвдрэлцээд” байсан юм.

Гэвч хоёр эрхэм эвлэрсэн мэдээлэл байна. Хууль зүйн яам, “Иргэдийн шударга шүүх” ТББ-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурахаар болжээ. Төрийн албаны хүнд суртлыг бууруулах, төрийн албаны үйл ажиллагаанд хууль ёсыг тогтоох, шударга ёсыг хэвшүүлэх үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Хууль зүйн яам “Иргэдийн шударга шүүх” ТББ-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг өнөөдөр зурах гэж байна. Ийнхүү залуу хуульчид хамтран ажиллахаар болж, эв найрамджээ.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …