Б.Энхбаяр: Нүүрсний сонсголд Б.Ганхуяг, Ц.Элбэгдорж нар гэрчээр оролцоно

Нүүрсний хэргийг хянан шалгах түр хороо өнөөдөр /2023.11.27/ хуралдаж, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын товыг тогтоолоо.

Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ХЗДХ-ийн сайд, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Нүүрсний сонсголыг хоёр үе шаттайгаар зохион байгуулна. Эхний үе шат 12-р сарын 04-08, хоёр дахь үе шат 12-р сарын 18-22-ны өдрүүдэд болно. Сонсголд  175  иргэн гэрчээр оролцоно.

Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан, Д.Дорлигжав, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, Ерөнхий аудитор асан А.Зангад, Д.Хүрэлбаатар, Ерөнхий аудитор Д.Занданбат  нар гэрчээр оролцоно ”гэв.

 

 

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …