Д.Тогтохсүрэн: Шүүх байгуулах тухай хуулийн төслийг энэ долоо хоногт хэлэлцэнэ

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурал өнөөдөр /2023.11.27/ болж,  хоёр асуудлыг хэлэлцлээ.

Хорт хавдрын өвчлөлийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн болон ХСҮТ-ийн мэдээллийг сонсож, шаардлагатай тоног төхөөрөмж, эмнэлгийн барилгын асуудлаар асуулт асууж, тодруулав.

Өвөлжилт, мах бэлтгэл, шатахуун нийлүүлэлт, эрчим хүчний хангамжийн асуудлаар гишүүдээс ирүүлсэн асуултын хүрээнд УИХ-ын чуулганы пүрэв гараг буюу /2023.11.30/-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын мэдээлэл сонсохоор чиглэл болголоо.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн“Өнгөрсөн долоо хоногт гишүүдийн ирц хүрээгүйгээс Шүүх байгуулах тухай хуулийн төслийг хэлэлцэж чадаагүй. Яаралтай горимоор орж ирсэн учраас энэ долоо хоногт Шүүх байгуулах тухай тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг байнгын хороод хуралдаж шийднэ. Энэ хуулийг дагаж хоёр том асуудал байгаа. Нэгд, авлигын шүүх байгуулах тухай асуудал бий. Авлигатай тэмцэх чиглэлээр олон арга хэмжээ авч, хууль эрх зүйн орчинг чангатгаж байгаа. Гэхдээ бодит үр дүн гаргахгүй байна гэж нийгэм, олон нийт үзэж байгаа. Тиймээс Засгийн газар энэ хуулийг санаачилж оруулж ирсэн. Тэгэхээр энэ долоо хоногт байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, чуулганаар яаралтай горимоор хэлэлцэнэ ”гэлээ.

 

 

 

Санал болгох мэдээ

Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэн хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа

Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдөр (2026.06.26)-ийн нэгдсэн хуралдаан 10:10 цагт …