Египет улсын соёлын сайдын ивээл доор зохион байгуулсан “Шарм Эл-Шейх” олон улсын театрын наадамд жүжигчин Б.Одгэрэл амжилттай оролцож, “Шүүгчдийн нэрэмжит шагнал” хүртжээ.
Дэлхийн 57 орны 413 бүтээлээс бүрэн хэмжээний театрын бүтээлийн төрөлд 81, гудамжны театрын төрөлд 40, моно драмын төрөлд 31 буюу нийт 152 бүтээл шалгарсны нэг нь Монголын уран бүтээлчдийн “Галт шувуу” нэг хүний жүжиг байсан бөгөөд олон улсын наадмын нээлтийг хийсэн байна.
“Зөгий” театрын бүтээл “Галт шувуу” нэг хүний жүжгийн зохиолчоор Н.Болороо ажилласан бол найруулагчаар Ч.Жавхлантөгс, зураач Б.Бат-Эрдэнэ, жүжигчин Б.Одгэрэл нар ажилласан юм. Жүжигчин Б.Одгэрэлийн хувьд “Галт шувуу” монодрамын Сарангийн дүрийг бүтээжээ.