“Монгол хаан” жүжиг Лондон хотын Колизей театрт 14 хоног тоглогдлоо

Монгол Улсын Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, зохиолч Б.Лхагвасүрэнгийн бүтээл “Тамгагүй төр” жүжиг Лондон хотын Уэст Эндийн (West End) Колизей театрт Б.Баатарын шинэчилсэн найруулга “Монгол хаан” нэртэйгээр 11 дүгээр сарын 17-ноос 12 дугаар сарын 02-ны өдрүүдэд нийт 14 хоногийн турш 17 удаа амжилттай тоглогдлоо.

Монгол Улсын түүх соёл,  язгуур урлаг,  жүжигчид, уран бүтээлчдийн ур чадварыг гайхуулан бишрүүлж нийт 40 мянган хүнд хүрсэн уг жүжиг нь үзэгчид төдийгүй олон улсын хэвлэл мэдээлэл, шүүмжлэгч нараас өндөр үнэлгээ авч чадлаа.

Тоглолт бүр нь үзэгчдээр дүүрэн байж, хүсэлтийн дагуу нэмэлт тоглолт зарласан энэхүү амжилт нь Монгол, Британийн харилцаа, хамтын ажиллагаанд тэр дундаа хоёр улсын соёлын харилцааг шинэ шатанд гаргаж чадсанаас гадна Монгол Улсын нэр хүндийг олон улсад өндрөөр өргөж, сурталчилан танилцуулж, соёл урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн алхам боллоо.

 

Санал болгох мэдээ

ХОВД: Шилдэг өвлөн уламжлагч, туульч Н.Дамдиндорж 750 гаруй шавь бэлтгэжээ

Ховд аймгийн Дуут сумын харьяат, монгол туулийг өвлөн уламжлагч, найм дахь үеийн урианхай туульч Нацагийн …