Б.Энхбаяр:Нүүрсний сонсголыг таслан зогсоох гэсэн аливаа санаархал оролдлогод автахгүй

Нүүрсний асуудлыг Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр /2023.12.07/ дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотойгоор 12 асуудлыг хэлэлцэх бөгөөд энэ хүрээнд 83 гэрч дуудсан байна.

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр  дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Б.Ганхуягийн ар гэрийнхний төлөөллийг УИХ-ын гишүүн А.Адьшаа Төрийн ордонд оруулж улс төрийн акц хийсэн. Сонсгол бүхэлдээ үр ашиггүй, үр дүнгүй юм байна гэдэг, сонсголыг таслан  зогсоох гэсэн санаархлаа зогсоох хэрэгтэй. Нүүрсчид энэ ажлыг эрчимтэй зохион байгуулж байгаа. А.Адьшаа гишүүн хоёр дахь сонсгол дээр дуудагдана. Энэ ажлаа одоо зогсоо. Нүүрсний сонсголыг таслан зогсоох гэсэн аливаа санаархал оролдлогод автахгүй бөгөөд зогсохгүй” гэлээ.

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг 2026 оны төсвийн төсөлтэй хамт УИХ-д өргөн мэдүүлсэн

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль …