Б.Энхбаяр:Гэрчээр дуудагдсан хүмүүс гэмт үйлдэл хийгээгүй бол зугтаад байх шаардлагагүй

Нүүрсний асуудлыг хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат  өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдрийн сонсголоор  “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн охин компаниудад оруулсан хөрөнгө оруулалт болон бусад санхүүжилттэй холбоотой дараах 7 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судлах бөгөөд энэ хүрээнд 18 гэрчийг дуудсан байна.

  1. “Тавантолгой түлш” ХХК болон төсвийн шинжтэй санхүүжилтийн талаар;
  2. Загийн усны хоолойгоос ус татах шугам хоолойн барилга угсралтын ажил;
  3. Тавантолгой дулааны цахилгаан станц;
  4. Уурхайн суурьшлын бүсийн бүтээн байгуулалтын төсөл;
  5. Кокс-эрчим хүчний үйлдвэр;
  6. Шивээ Овоо ХК;
  7. Багануур ХК;

Тэгвэл өнөөдрийн сонсголд “Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-ын дарга, НИТХ-ын дарга  Ж.Батбаясгалан, БОАЖ-ын дэд сайд М.Ганбаатар, “Тавантолгой түлш” ХХК-ийн захирал Ц.Даваацэрэн нарыг  гэрчээр дуудсан ч хүрэлцэн ирээгүй байна.

Энэ талаар ХЗДХ-ийн сайд, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр “Гэрчээр дуудагдсан албаны хүмүүс ирээгүй байна. “Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-ын дарга, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, “Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан БОАЖ-ын дэд сайд М.Ганбаатар нар ирсэнгүй.

Гэмт үйлдэл хийгээгүй бол зугтаад байх шаардлагагүй. Эрх ямбыг нь эдлэх болохоор эдэлдэг. Ард түмний сонсголд дуудагдах болохоороо зугтдаг асуудал байна.

Одоо ажлаа хариуцан ажиллаж байгаа “Тавантолгой түлш” ХХК-ийн захирал Ц.Даваацэрэн дарга ирсэнгүй.”гэж мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …