Г.Занданшатар: Ж.Батсуурь ажлаа хийж, сонгуулийн маргаан гарахаас сэргийлэх хэрэгтэй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар СЕХ-ны гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар сонгуулийн бүртгэл, нэрсийн жагсаалттай холбоотой аливаа маргаан гарахаас урьдчилан сэргийлэх үүднээс Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэл хяналтын дэд хороо холбогдох арга хэмжээ авч, УБЕГ-тай хамтран шуурхай ажиллахыг даалгалаа.

Тус дэд хороог УИХ-ын гишүүн Ж.Батсуурь даргалж байгаа юм. Мөн дэлхий даяар нийгмийн сүлжээнд хиймэл оюун ухаан ашиглаж хуурамч мэдээлэл түгээх, deepfake технологи ашигласан хуурамч мэдээ мэдээлэл гаргах явдал улс төр, нийгмийн орчин дахь хамгийн том эрсдэл гэж тооцогдож байгааг УИХ-ын дарга сануулав.

 

 

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …